m.banzaagaya69@gmail.com
9904-3595
М.Банзаагаяа
Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор
Монгол Улсын баруун бүс нутагт уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлгийг анх үүсгэн хөгжүүлж, үйлчлүүлэгч төвтэй, анагаах ухааны нотолгоонд суурилсан, аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эрдэмлэг, ажилсаг, бүтээлч хамт олноо төлөөлөн мэндчилж байгаадаа баяртай байна.
Говь-Алтай аймгийн Уламжлалт Анагаах Ухааны Нэгдсэн эмнэлэг нь анх Ардын эмнэлгийн кабинет нэртэйгээр 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр анх байгуулагдаж, Нэгдсэн эмнэлэг болж өргөжин II шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Манай эмнэлэг нь Монгол хүний бие махбодь, сэтгэл зүйд тохирсон Өрнө-Дорнын анагаах ухааны онол арга зүйг хослуулан, байгалийн гаралтай ургамал, амьтан, эрдсийн түүхий эдийг ашиглан, ёс заншил, ахуй нөхцөл, уламжлалтай уялдуулан цогц байдлаар чанар, хүртээмжтэй тусламж үзүүлдэг Уламжлалт Анагаах ухааны баруун бүсийн Нэгдсэн Эмнэлэг байх эрхэм зорилготой.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!